Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа алхаад эрүүлжье" уриан дор явган алхалтын арга хэмжээг 14 хоногтоо нэг удаа хуваарийн дагуу зохион явуулж байгаа билээ.
Энэхүү ээлжилт явган алхалтад хуваарийн дагуу ЗДТГ-ын дэргэдэх 6 хэлтсийн 80 гаруй албан хаагчид эрүүл агаарт алхаж, хөгжөөнт тэмцээнд авхаалж самбаагаа сорин уралдаж амралтын өдрөө эрүүл эко аргаар биеийн дархлаагаа дэмжиж өнгөрүүллээ.
Багийн нэгдсэн дүнгээр:
I байр Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ-ын 1-р баг
II байр ЗДТГ-ын баг
III байр Хан-Уул, БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын баг тус тус эзэллээ.
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй "Алхацгаая, Гүйцгээе" аяны Хан-Уул дүүргийн нээлтийн үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа алхаад эрүүлжье" явган алхалтын арга хэмжээ.
Мөн энэ удаагийн Алхалтаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй "Алхацгаая, Гүйцгээе" аяны Хан-Уул дүүргийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгууллагуудад Монгол улсын ерөнхий сайдын санаачилгаар 2022.02.16-06.01-ний хооронд зохион байгуулагдаж буй #Илүүдэл_жингүй_Эртэч_Монгол аянд нэгдэхийг уриалж урилга гардууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.