Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд 2022 оны 03 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Баянзүрх дүүрэг, Монголын хонхтой бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан хонхтой бөмбөгийн нийслэлийн нээлттэй тэмцээн эрэгтэй 5, эмэгтэй 4 багийн 54 тамирчин, 5 дасгалжуулагч, 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан. Тэмцээнд дүүргийн эрэгтэй баг тамирчид 2 дугаар байр, эмэгтэй баг тамирчид 1 дүгээр байр эзэлж, байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарсан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.