Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УЛААНБААТАР ЛИГ” САГСАН БӨМБӨГИЙН ФEСТИВАЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2022.03.25

“Биеийн тамир, спортын тухай хууль”, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багийн спортоор дамжуулж өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санааг төлөвшүүлэх, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгын дор нэгдэн тус тэмцээн эхэллээ. Дүүргийн аварга шалгаруулах “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн фестиваль нь өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 байршилд 3 өдрийн турш, 3 насны ангиллаар явагдаж байгаа билээ. Тус тэмцээнийг Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохиож явуулж байна.
Фестивалийн нээлтийн ажиллагаанд:
• Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд
• Хан-Уул дүүргийн биеийн тамир спорт хороон дарга Д.Жаргалсайхан
Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б. Мөнх-Эрдэнэ
• Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга А.Отгон-Эрдэнэ
Хан —Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Р.Цэвээндулам нар хүрэлцэн ирлээ.
Тэмцээний нээлтэнд:
• Дунд насны эрэгтэй, эмэгтэй 23 баг
• Нийт 345 тамирчид оролцлоо.
Тус тэмцээн 2022 оны 03 дугаар сарын 26-27 ны өдрүүдэд бага, ахлах насаар үргэлжлэн явагдана.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.