Мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “УЛААНБААТАР МАРАФОН-2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ЦОМ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ.

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар марафонд нэгдэцгээе" цомыг Хан-Уул дүүрэгт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд 6 цомыг нэгэн зэрэг аялуулж эхэллээ. Тус цомыг дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороод, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллага зэрэг нийт 100 гаруй байгууллагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал аялууулах юм.

    Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, Нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь 2022 оны 05 дугаар 28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.