Мэдээ

Нийслэлийн "Алхацгаая, гүйцгээе" аяны хүрээнд “Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтыг зохион байгууллаа

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” ээлжит явган алхалтыг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.

    Алхалтад дүүргийн 9,10,16,21 дүгээр хорооны 70 гаруй ажилтан, албан хаагч, иргэд хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан.

    Багийн дүнгээр 10 дугаар хорооны 2-р баг 1-р байр, 16 дугаар хорооны 2-р баг 2-р байр, 9 дүгээр хорооны 1-р баг 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдсан.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.