Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдарыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдарын сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн тэмцээнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ, Биеийн тамир, спортын хороо хамтран 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагт Монголын Хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд зохион явууллаа.
Үүнээс:
🥇 I байр С.Батцэцэг эрхлэгчтэй 230 дугаар цэцэрлэг
🥈 II байр Д.Эрдмаа эрхлэгчтэй 41 дүгээр цэцэрлэг
🥉 III байр Д.Энхбаатар эрхлэгчтэй 46 дугаар цэцэрлэгийн бяцхан тамирчид тус тус шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
🏵 ШИЛДЭГ УР ЧАДВАР номинацид Б.Баярмаа эрхлэгчтэй 65 дугаар цэцэрлэг
🏵 ШИЛДЭГ ХЭМНЭЛ номинацид С.Гэрэлмаа эрхлэгчтэй 134 дүгээр цэцэрлэг
🏵 ШИЛДЭГ ХУВЦАСЛАЛТ номинацид Ө.Анхмаа эрхлэгчтэй 49 дүгээр цэцэрлэгийн

Дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ийн тэмцээнийг нийслэлийн хэмжээнд 49 дэх удаагаа зохион байгуулж байна.
✅Тус тэмцээнд дүүргийн төрийн өмчийн 14 цэцэрлэгийн 420 бяцхан тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
✅Тэмцээнд нэг багт 15 эрэгтэй, 15 эмэгтэй нийт 30 хүүхэд оролцох ба багийн гүйцэтгэл, ур чадвар зэргийг харгалзан шалгаруулсан. бяцхан тамирчид тус тус шалгарлаа.
🎁Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар Monfresh Company оролцож бяцхан тамирчидад өөрийн нэрийн бүтээгдэхүүний дээж Мон Фреш жүүсээр бэлэг барилаа.
🎥Тэмцээний талаарх мэдээлэл сурталчилгааг #UBS_телевиз, Өрөг.мн сайтаар сурталчилан ажиллаа.

✅ Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн ЗДТГ, Монголын хөлбөмбөгийн холбоо, UBS телевиз, Өрөг.мн сайт, Мон Фрэш ХХК зэрэг байгууллагууддаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.