Мэдээ

"Улаанбаатар лиг" Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Eрөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 121 сургуулийн 6413 багийн 85000 суралцагчид оролцсоноос дунд насны эрэгтэй ангилалд олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн баг тамирчид ХҮРЭЛ медаль хүртлээ. Ингэснээрээ баг тамирчид маань энэ жилийн нийслэлийн аваргын ахлах, дунд, бага насны ангилалуудад медальт байранд орсон ганц хувийн сургууль боллоо.
Баг тамирчид маань нийтдээ 5 хожил 1 хожигдол хүлээн хүрэл медалийн болзол хангалаа. Зооны тоглолтондоо алтан медалийн эзэн 33-р сургуулийг 23:16 харьцаагаар хожсон бол мөнгөн медалийн эзэн Налайхын багтай 2 дах нугалаан дээр 30:32 харьцаатай хожигдсоноор ганц хожигдлоо авсан юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.