Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДААМЫН ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2022 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах даамын тэмцээн 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээн нь 2022 оны 04 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Монгени цогцолбор сургууль дээр явагдсан тус тэмцээнд Хан-Уул дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид 7 алтан медаль, 4 мөнгөн медаь, 1 хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.
Тэмцээнд:
-114-р сургуулийн сурагч спортын мастер А.Дашчирэв 100 буудалт үндсэн болон рапид төрөлд алтан медаль
-Шинэ-Монгол Харамафүжи сургуулийн сурагч ДДХДМ Н.Лхагвадолгор 100 буудалт үндсэн болон блиц төрөлд алтан медаль, 64 блиц төрөлд хүрэл медаль
-32-р сургуулийн сурагч ДДХМ Э.Хүслэн 100 буудалт рапид болон 64 үндсэн төрлүүдэд алтан медаль, 100 буудалт үндсэн болон блиц төрөл, 64 ийн блиц төрөлд мөнгөн медаль
-Күнз сургуулийн сурагч спортын мастер Б.Лхагватогтох 100 буудалт түргэн төрөлд алтан медаль, 100 буудалт үндсэн төрөлд мөнгөн медаль
-130-р сургуулийн сурагч спортын 1-р зэргийн тамирчин Б.Боргил 64 үндсэн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтуудыг гаргаад байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчиддаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.