Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Чөлөөт бөхийн 2022 оны U17 ангиллын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 33 байгууллагын 527 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээнд хөвгүүдийн 92кг жинд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийн тамирчин, Аварга дунд сургуулийн сурагч А.Дэмүүл аваргын алтан медалийг хүртэж 06 дугаар сарын 19-26-нд Кыргызстаны Бишкек хотод болох U17 ангилалын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 07 дугаар сарын 25-31-нд Италийн нийслэл Ром хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Мөн хөвгүүдийн 110кг жинд Аварга дунд сургуулийн сурагч О.Одбаяр мөнгөн медалийн эзэн боллоо. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.