Мэдээ

ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ-ЖЕНКО КЛУБЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотод 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 22 байгууллагын 200 гаруй тамирчид, 14 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хан-Уул-Женко клубын тамирчид 2 алт, 1 мөнгө ,6 хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн
* 48кг жинд Б.Ойдовчимэд хүрэл медаль
* 52кг жинд П.Буянхишиг хүрэл медаль
* 57кг жинд М.Ичинхорлоо алтан медаль
* 57кг жинд Б.Алтанцэцэг хүрэл медаль
* 63кг жинд Ц.Сүнжидмаа хүрэл медаль
* 70кг жинд Ц.Наранжаргал алтан медаль
* 78кг жинд Б.Ганзаяа мөнгөн медаль
* 78кг жинд Б.Хонгорзул хүрэл медаль
* 78кг жинд Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагчид, тамирчиддаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.