Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДО БӨХИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ-ЖЕНКО КЛУБ БАЙГУУЛЛАГЫН ДҮНГЭЭР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Н.Чинзоригийн нэрэмжит "KHUCH CUP-2022" Жүдо бөхийн өсвөр үеийн Олон улсын тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хүч Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Хан-Уул -Женко клубын эмэгтэй өсвөр үеийн тамирчид 🥇1 алт,🥉🥉🥉 3 хүрэл медаль хүртэж, байгууллагын нэгдсэн дүнгээр🥉хүрэл медаль хүртлээ.
🥉40кг Г.Соёл-Эрдэнэ хүрэл медаль
🥉40кг М.Мөнгөнзул хүрэл медаль
🥇48кг Ж.Анударь алтан медаль
🥉52кг Ц.Хонгорзул хүрэл медаль тус тус хүртэж, 48кг жинд түрүүлсэн Ж.Анударь эмэгтэй шилдэг тамирчинаар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, тамирчиддаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.