Мэдээ

🖋ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2022 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГИМНАСТРАДА УРАЛДААНТ ҮЗЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

✅ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл дүүрэг” дэд хөтөлбөрийн 5.1.6 “Нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун дулаан харилцааг дэмжиж ажиллана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн аварга шалгаруулах ГИМНАСТРАДА уралдаант үзлэгийг өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр дүүргийн спорт хорооны зааланд зохион байгууллаа.
✅ Тус уралдаант үзлэг нийслэлийн хэмжээнд 6 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Хан-Уул дүүрэгтээ анх удаа аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчид, баг тамирчдын оролцоог дэмжих, урамшуулах зорилгоор ХУД-ийн БТСХ-ноос зохион байгуулж байна.
✅ Уралдаант үзлэгт дүүргийн хэмжээний 20 байгууллагын 24 багийн 8 наснаас 80 нас хүртлэх насны 400 орчим хүүхэд багачууд, иргэд, албан хаагчид оролцсоноос дараах номинацид ШИЛДЭГ-үүдээ шалгарууллаа.
☆ Шилдэгийн шилдэг 8 дугаар хороо
☆ Шилдэг ур чадвар 34 дүгээр сургууль
☆ Шилдэг зохиомж 20 дугаар хороо
☆ Шилдэг хувцаслалт 230 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
Нийт оролцсон багууддаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр АМЖИЛТ ХҮСЬЕ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.