Мэдээ

УЛААНБААТАР ЛИГ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн Ердөөрөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд 4 талбай дээр зэрэг эхэллээ. Гурван өдрийн турш явагдаж аваргуудаа тодруулах тус тэмцээнд 2 насны ангиллаар нийслэлийн 9 дүүрэг, 38 сургуулийн 64 баг оролцож байгаа ба Хан-Уул дүүргээ төлөөлөн охидын 4 баг, хөвгүүдийн 5 баг ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр "Улаанбаатар лиг" Волейболын анхан шатны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулж буй Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай Лаборатори 115 дугаар сургууль Нийслэлийн шилдгийн шилдэг сургуулиар шалгарч шагналаа гардан авлаа.
Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцож буй баг тамирчиддаа болон нийт тамирчиддаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.