Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРЭГ "ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТИЙН ГАЛТ БАМБАРЫГ СҮХБААТАР ДҮҮРГЭЭС ХҮЛЭЭН АВЧ ТӨВ АЙМАГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ.

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” 2022.05.14-ны өдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийж Монгол орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм.
Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчидээс хүлээн авч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр аялан буухиалж Төв аймагт шилжүүлэн өглөө.
Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариална.
"Эвийн өргөө-Энхийн гүйлт"-д нэгдсэн нийт идэвхтэй гүйгчиддээ баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.