Монголын Бүх ард түмний спортын XV наадмын Жүдо бөхийн тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг жүдочид оюун ухаан, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Хан-Уул дүүргийн тамирчид
48кг жинд Б.Ойдовчимэд хүрэл медаль
52кг жиндП.Буянхишиг мөнгөн медаль
57кг жинд Б.Алтанцэцэг мөнгөн медаль
63кг жинд Ц.Сүнжидмаа хүрэл медаль
-78кг жинд Б.Ганзаяа хүрэл медаль
60кг жинд О.Сүхбат шагналт 5-р байр
90кг жинд Д.Мөнхтулга шагналт 7-р байрт тус тус шалгарсан амжилттай оролцлоо. Тэмцээнд шагналт байрт шалгарсан болон Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцсон багш, дасгалжуулагчид, тамирчиддаа халуун баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.