Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

Монголын Бүх ард түмний спортын XV наадмын Волeйболын аварга шалгаруулах нийслэлийн бүсийн тэмцээн өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд эхэлж нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус тэмцээнд анхан шатны тэмцээнээс шалгарсан 16 багийн 180 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа ба Хан-Уул дүүргээ төлөөлөн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны эрэгтэй, эмэгтэй баг оролцож байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд хүрэлцэн ирж тэмцээнийг нээн үг хэлж, нийт баг тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцож байгаа баг тамирчиддаа болон нийт тамирчиддаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.