Мэдээ

"GOOD DEED'S DAY-САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Жил бүрийн 4,5 дугаар сарыг "Дэлхийн сайн үйлсийн сар" болгон улс орон даяар нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил хийж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын сайн дурын сүлжээ байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд 4 дүгээр сарыг сайн үйлсийн сар болгон зарлаж сайн дурын ажлын давуу талыг ойлгуулах, сайн үйлсэд уриалсан билээ. Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон "Нэг байгууллага-Нэг сайн үйлс" аяны үйл ажиллагааг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Пунцагийн Гансүхтэй хамтран Хан-Уул дүүргийн тусгай сургалттай 63 дугаар сургуульд суралцдаг зорилтот бүлгийн 2 өрхийн Бочи спортын тамирчин 2 хүүхдэд сэтгэлийн бяцхан дэмжлэг буюу Спортын бэлтгэлийн иж бүрэн хувцас, хэрэглэлийг бэлэглэж сайн үйлсийн аянд нэгдлээ.
🇲🇳 Монголын НЭГ БАЙГУУЛЛАГА нийгэмдээ НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ өрнүүлэхэд бидний ирээдүй гэрэлтэнэ.😍 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.