Мэдээ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өндөрлөлөө.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өндөрлөлөө.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/546 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэ удаагийн гүйлтийн онцлог нь марафонд оролцохыг хүссэн хүн бүр орчин үеийн дэвшилтэт технолийг ашиглан #Hipay аппликэйшн болон ubmarthon.hipay.mn веб сайтаар бүртгүүлэн оролцсон юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран бүртгэлийн талаарх сургалт, мэдээлэл сурталчилгааг хийж ажилласан бөгөөд Хан-Уул дүүргээс #Ulaanbaatar_Marathon_2022 олон улсын гүйлтэд дүүргийн 150 байгууллагын 3000 гаруй иргэд оролцсоноос:
21км ЭРЭГТЭЙ 35-54 НАСНЫ АНГИЛАЛД:
II байр МБАТС-ын 15 дугаар наадмын Улсын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрх авсан шилдэг тамирчин Даваадоржийн Дашням 01500 энгэрийн дугаартай, 1:20:55:20 амжилтаар
IV байр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн албан хаагч, МБАТС-ын 15 дугаар наадмын Улсын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрх авсан шилдэг тамирчин Долгорсүрэнгийн Тэмүүжин 01297 энгэрийн дугаартай,
1:24:29:37 амжилтаар
21км ЭРЭГТЭЙ 54-с ДЭЭШ НАСНЫ АНГИЛАЛД:
III байр Хөдөлмөр нийгэмлэгийн ахмад тамирчин Доржсүрэнгийн Дамдинжав 01593 энгэрийн дугаартай, 1:38:09 амжилтаар
21км ЭМЭГТЭЙ 54-с ДЭЭШ НАСНЫ АНГИЛАЛД:
III байр МБАТС-ын 15 дугаар наадмын Улсын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрх авсан шилдэг тамирчин Занабазарын Нина 01627 энгэрийн дугаартай, 1:55:17 амжилтаар
1,5 КМ ГЭР БҮЛИЙН АНГИЛАЛД:
I байр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн албан хаагч Долгорсүрэнгийн Тэмүүжин, Тэмүүжингийн Ананд-очир
1.5 км ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:
I байр Банзрагчийн Болормаа
III Дашзэвэгийн Оюунгэрэл
15,5 КМ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД:
I байр ХУД-ийн 63 дугаар сургуулийн сурагч Э.Мөнхдөл
II байр ХУД-ийн 63 дугаар сургуулийн сурагч Б.Тамир
III байр ХУД-ийн130 дугаар сургуулийн сурагч Б.Амарболд
1,5 КМ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:
I байр ХУД-ийн 63 дугаар сургуулийн сурагч, Бочигийн холбооны тамирчин И.Ариунцэцэг
II байр ХУД-ийн 63 дугаар сургуулийн сурагч И.Ариунцэцэг
III байр ХУД-ийн 63 дугаар сургуулийн сурагч Б.Отгончимэг нар
тус тус шалгарлаа.
Ulaanbaatar Marathon 2022 олон улсын гүйлтэд амжилттай оролцсон тамирчид, нийт ЭКО ХАН-УУЛЧУУДДАА баярлалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.