Мэдээ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй "Алхацгаая, Гүйцгээе" аян

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй "Алхацгаая, Гүйцгээе" аян, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд " Хамтдаа алхаад эрүүлжье" уриатайгаар явган алхалтын арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хуваарийн дагуу зохион явуулж хэвшил болоод багаа билээ.
Энэхүү ээлжилт явган алхалтад хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн 1, 2, 12, 13, 20 дугаар хороод болон өрхийн эмнэлгийн 80 гаруй алба хаагчид эрүүл агаарт алхаж, хөгжөөнт тэмцээнд авхаалж самбаагаа сорин уралдаж амралтын өдрөө эрүүл, эко аргаар биеийн дархлаагаа дэмжиж өнгөрүүллээ.
Багийн нэгдсэн дүнгээр:
I байр 12 дугаар хороо, өэмт
II байр 1 дүгээр хороо, өэмт
III байр 20 дугаар хороо, өэмт тус тус эзэллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.