ХАН-УУЛ КЛУБ НЭГДҮГЭЭР ЛИГИЙН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
МХБХ-ны Футзалын томоохон тэмцээнүүдийн нэг болох Нэгдүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клубүүд 200 гаруй тамирчид 5 сарын турш хурд, хүч авьяас чадвараараа өрсөлдөж Хан-Уул дүүргийн "Хан-Уул клуб" аваргын цомын эзэд боллоо.
Хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Футзал элсний хөлбөмбөгийн хорооны дарга Б.Батсайхан, ТЗБХэлтэсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлож тамирчдад шагнал гардууллаа. "Хан-Уул" клубийн тамрчин Б.Цогтбаатар 55 гоолын эзэн болж, шилдэг тоглогчын шагналын эзнээр тодорлоо.
Нийт 18 тойрог үргэлжилсэн тэмцээний 48 оноотойгоор Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай "Хан-Уул" клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-т оролцох эрхтэй авлаа.
Энэхүү тэмцээнд оролцсон нийт Хан-Уул дүүргийн баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.