Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДМЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИРЭЭНИЙ ШАГАЙ, ГАР ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДМЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИРЭЭНИЙ ШАГАЙ, ГАР ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО.
Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн уламжлалт ширээний шагайн спортыг дүүргийн хэмжээнд хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэсний ёс заншил, соёл, соёлын өвийг өсвөр, залуу үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах зорилготойгоор Монголын үндэсний спортын VII наадмын дүүргийн аварга шалгаруулах ширээний шагай, гар шагайн харвааны тэмцээнийг өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Б.Цэрэн
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр
- Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 21-р хорооны Засаг дарга Байгальмаа
- Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Мөнгөнчимэг
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны менежер Т.Уранчимэг нар хүрэлцэн ирсэн ба тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын түр орлон
гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Б.Цэрэн үг хэлж нийт оролцож байгаа баг тамирчидад баяр хүргэж, амжилт хүслээ.
Тус тэмцээний ширээний шагайн төрөлд:
- Тэргүүн байрт 14 дүгээр хороо
- Дэд байрт 5 дугаар хороо
- Гутгаар байрт 16 дугаар хороо
- Тусгай байрт 21 дүгээр хороо
Гар шагайн харваа төрөлд:
- Тэргүүн байрт 15 дугаар хороо
- Дэд байрт 7 дугаар хороо
- Гутгаар байрт 10 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарч төрөл тус байрт тэргүүн байрт шалгарсан баг 2022 оны 08 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Хүй долоо хутагт зохиогдох Монголын үндэсний спортын VII наадмын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авч, батламжаа гардан авлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.