Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VII наадам Үндэсний их сурын харваа, буриад, урианхай сурын харваа гэсэн 3 төрлөөр 2022 оны 07 дугаар сарын 02-03-ны өдөр Цонжин болдогийн зүүн талд Нислэг төвийн зурхайд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд Хан-Уул дүүргийн Петровис багийн давхардсан тоогоор нийт 80 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
Үндэсний их сурын харваа эрэгтэйчүүдээс

Тэргүүн байр: Болдбаатарын Ганбаатар – Хан-Уул дүүргийн харваач, үндэсний сурын Эрч клуб, Аврагч спорт хорооны тамирчин, Аймгийн мэргэн, Спортын мастер

Дэд байр: Мягмарсүрэнгийн Одмандах – Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, МУБИС-ийн тамирчин, Аймгийн мэргэн, Спортын мастер

Гутгаар байр: Алтантулгын Билгүүн - Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, Нислэг төвийн тамирчин, Спортын мастер
Эмэгтэйчүүдээс

Тэргүүн байр: Эрдэнэбатын Заяа – Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, Монгол улсын Гоц харваач, спортын мастер

Дэд байр: Батбаатарын Баярцэцэг – Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, Монгол улсын Гоц харваач, спортын мастер

Гутгаар байр: Дашцогзолын Эрдэнэтуяа – Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, Монгол улсын Даян мэргэн
Урианхай сурын харваа

Тэргүүн байр: Гаравын Мөнхбаяр – Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач

Дэд байр: Мягмарсүрэнгийн Одмандах - Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, МУБИС-ийн тамирчин, Аймгийн мэргэн, Спортын мастер

Гутгаар байр: Оюунцэцэгийн Ариунболд – Улаанбаатар хотын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач
Буриад сурын харваа эрэгтэйчүүдээс

Тэргүүн байр: Мягмарсүрэнгийн Одмандах - Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, МУБИС-ийн тамирчин, Аймгийн мэргэн, Спортын мастер

Дэд байр: Оюунцэцэгийн Ариунболд – Улаанбаатар хотын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач

Гутгаар байр: Гаравын Мөнхбаяр – Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач
Эмэгтэйчүүдээс

Тэргүүн байр: Эрдэнэбатын Заяа – Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн залуу харваач

Дэд байр: Дашцогзолын Эрдэнэтуяа – Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач, Спортын мастер
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.