Мэдээ

ДААМЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ЭРДЭМБИЛЭГ БАГ ТАМИРЧИДЫН ХАМТААР ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭД ИРЛЭЭ.

ДААМЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ЭРДЭМБИЛЭГ БАГ ТАМИРЧИДЫН ХАМТААР ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭД ИРЛЭЭ.
2022 оны 06 дугаар сарын 13 наас 26 ны өдрүүдэд Үзьбекистан улсын нийслэл Ташкент хотноо Даамын Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн нь 64 буудалтын үндсэн, 64 буудалтын түргэвчилсэн, 64 буудалтын түргэн, Турк даамын үндсэн, 100 буудалтын үндсэн, 100 буудалтын түргэвчилсэн, 100 буудалтын түргэн тоглолт гэсэн 7 төрөлөөр аваргуудаа тодруулсан юм.
Тэмцээн бүр нь:
Өсвөр үеийн 5-7, 8-10, 11-13, 14-16 залуучуудын 17-19, 20-23, ахмадын 60 аас дээш насны ангилал дээр насанд хүрэгчдын гэсэн нийт 8 насны ангилалаар явагдлаа.
Тус тэмцээнээс Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн сурагч Дэлхийн даамын холбооны мастер Энхболд овогтой Хүслэн 100 буудалт даамын насанд хүрэгчдын ангилалд нас өгсөн оролцож Үндсэн, рапид, блиц төрлүүдэд гурвууланд нь Азийн аварга болж Олон улсын их мастер цолны болзол хангалаа.Тамирчин Э.Хүслэн нь Монгол улсаас 100 буудалт даамын спортын хамгийн өндөр цол хүртсэн 4 дэхь эмэгтэй тамирчин боллоо.
114-р сургуулийн сурагч спортын мастер Анхбаяр овогтой Дашчирэв мөн л 100 буудалт даамын насанд хүрэгчдийн үндсэн ангилалд нас өгсөн оролцож хүрэл медалийн эзэн болсоноор Дэлхийн даамын холбооны мастер цол
Мөн А.Дашчирэв нь 100 буудалт даамын рапид төрөл өөрийн насанд буюу 14-16 насны ангилалд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль
Шинэ-Монгол Харумафүжи сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Норовсүрэн овогтой Лхагвадолгор 14-16 насны ангилалд 64 буудалт даамын үндсэн төрөлд хүрэл медаль, 64 буудалт даамын блиц төрөл медаль, 100 буудалт даамын рапид төрөлд мөнгөн медаль, 100 буудалт даамын блиц төрөлд хүрэл медаль
Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч спортын мастер Цэрэнбямба овогтой Эрдэмбилэг 64 буудалт даамын блиц төрөлөөс хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.