Мэдээ

"Алхацгаая, Гүйцгээе" аян

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй "Алхацгаая, Гүйцгээе" аян, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Хамтдаа алхаад эрүүлжье" уриатайгаар явган алхалтын арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 14 хоногт нэг удаа зохион явуулж хэвшил болоод байгаа билээ.
Энэ удаагийн ээлжилт явган алхалтад хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Соёлын ордон зэрэг байгууллагын 50 гаруй ажилтан албан хаагчид 8 дугаар хорооны нутаг Чингисийн хүрээ жуулчны бааз-Жаргалантын ам чиглэлд эрүүл агаарт алхаж, үндэсний тоглоом наадгай ширээний шагайн төрөл морь уралдуулах тэмцээнд авхаалж самбаагаа сорин уралдаж амралтын өдрөө эрүүл, эко аргаар биеийн дархлаагаа дэмжиж өнгөрүүллээ.
Багийн нэгдсэн дүнгээр:
I байр Хан-Уул Дүүрэг Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэсийн 1-р баг
II байр Хан-Уул Дүүрэг Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэсийн 2-р баг
III байр Хан-Уул дүүргийн Соёлын ордон тус тус эзэллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.