МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 86 дахь жилдээ 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр спортын төв ордны гадаа талбайд зохион байгуулж, энэ баярт өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хөдөлмөр нийгэмлэгийн үе үеийн 50 гаргуй тамирчид оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.