Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА.

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА.
Монголын Бүх ард түмний спортын XV наадмын Байт харвааны аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2022 оны 07 дугаар сарын 28 наас 31 ний өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Байт харвааны сургалтын төвийн гадаа талбайд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 20 багийн 120 тамирчин цэц мэргэн, авхаалж самбаа, авъяас, хүчээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд Хан-Уул дүүргээ төлөөлөн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны "Эрчим" багийн 8 тамирчин дасгалжуулагч багшийн хамтаар оролцож байна.
Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцож байгаа баг тамирчиддаа болон нийт тамирчиддаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.