Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтарч 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Спортын нөхөрсөг” тэмцээнийг 6 төрлөөр зохион байгуулж, 80 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нар оролцов.
Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө амжилт хүсэж, цаашид Биеийн тамир, спортын хороотой хамтран ажиллахаар болов.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.