МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ  СПОРТЫН VII  НААДАМ 4 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА.
Монголын Үндэсний спортын VII  наадмын зуны төрлүүд 2022 оны 08 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 9 дүүрэг, 21 аймгийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 1700 гаруй шилдэг тамирчид спортын 13 төрлөөр өрсөлдлөө.      Хан-Уул дүүргийн баг, тамирчид спортын 10 төрөлд  104 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 1 алтан медаль, 3 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр 4 дүгээр байрт шалгарсан амжилттай оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.