Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ӨСВӨР ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Ардын боловсролын тэргүүн ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч, спортын мастер Цэрэнжавын Жигдэн агсны нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 2-нд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Дархан-Уул аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж, хөвгүүдийн 18, охидын 4 жингийн ангилалд 28 байгууллагын 557 тамирчин өрсөлдөв.
Тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцлоо.
Хөвгүүдийн
-92кг жинд Т.Төгөлдөр хүрэл медаль
-110кг жинд О.Одбаяр хүрэл медаль
Т.Лхагвадорж хүрэл медаль тус ту хүртлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.