Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДОЧИД БАГИЙН ДҮНГЭЭР НЭГ АЛТ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ЖҮДОЧИД БАГИЙН ДҮНГЭЭР НЭГ АЛТ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Гавъяат Тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээн 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Эрдэнэт хотын "Хангарьд" спортын ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 55 байгууллагын 1400 гаруй өсвөр үеийн жүдочид хүч чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 4 алт🥇, 2 мөнгө, 5 хүрэл🥉 медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр
-эмэгтэй бага насны ангилалд гуравдугаар байр 🥉
-эмэгтэй дунд насны ангилалд гуравдугаар байр🥉
-эмэгтэй ахлах насны ангилалд тэргүүн байр🥇 тус тус эзэллээ.
Бага насны ангилалд
36кг жинд Э.Энхмөнх хүрэл медаль
57кг жинд Э.Анхилуун хүрэл медаль
-63кг жинд И.Энэрэл алтан медаль
Дунд насны ангилалд
44кг жинд Э.Тэмүгэн алтан медаль
57кг жинд Г.Бүүвэй хүрэл медаль
63кг жинд А.Энхмэнд мөнгөн медаль
Ахлах насны ангилалд
48кг жинд Ж.Анударь хүрэл медаль
52кг жинд О.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль
-70кг жинд У.Анужин алтан медаль
+70кг жинд Ц.Санжидмаа алтан медаль
Эрэгтэй
46кг жинд А.Шинэбаяр хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.