Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.
Хан-Уул дүүргийн 2022 оны өсвөр үеийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Нээлтийн үйл ажиллааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил үг хэлж нийт өсвөр үеийн бөхчүүд болон багш, дасгалжуулагчиддаа баяр хүргэж, спортын амжилт хүслээ.
Тус барилдаанд дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 9 байгууллагын 100 гаруй өсвөр үеийн бөхчүүд хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулснаас байгууллагын нэгдсэн дүнгээр
-Тэргүүн байрт Ч.Нямдорж дасгалжуулагчтай Аварга сургууль
-Дэд байрт В.Мөнхдалай дасгалжуулагчтай 59 дүгээр сургууль
- Гутгаар байрт Б.Сэр-Од дасгалжуулагчтай 26 дугаар сургууль тус тус шалгарлаа. Нас тус бүрт тэргүүн байрт шалгарсан бөхчүүд 2022 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах өсвөр үеийн Үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах барилдаанд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.