Өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 2022 оны эхний 3 улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд танилцуулан, иргэдээс биеийн тамир, спортын талаарх сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллаа. 
Мөн “Авто машингүй өдөр”, “Спортлог Улаанбаатар”-ийн нийслэлийн төв тайзан дээр дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон дүүргийн хороодын ахмад иргэд Аэробикийн үзүүлэх тоглолтыг иргэдэд үзүүллээ. Өдөрлөгт дүүргийн 20 хорооны 400 гаруй иргэд оролцлоо.
- Өдөрлөгийн үеэр дүүргийн Иргэдийн спортын X их наадмын “Ширээний  шагайн наадгай”  тэмцээнийг зохион байгууллаа.





Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.