Мэдээ

"Спортлог Улаанбаатар" өдөрлөг

🖋Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/532, А/1206 дугаар захирамжаар "Спортлог Улаанбаатар" өдөрлөг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 2022 оны эхний 3 улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд танилцуулан, иргэдээс биеийн тамир, спортын талаарх сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллаа.
Мөн “Авто машингүй өдөр”, “Спортлог Улаанбаатар”-ийн нийслэлийн төв тайзан дээр дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон дүүргийн хороодын ахмад иргэд Аэробикийн үзүүлэх тоглолтыг иргэдэд үзүүллээ. Өдөрлөгт дүүргийн 20 хорооны 400 гаруй иргэд оролцлоо.
- Өдөрлөгийн үеэр дүүргийн Иргэдийн спортын X их наадмын “Ширээний шагайн наадгай” тэмцээнийг зохион байгууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.