Мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадмын дүүргийн аварга шалгаруулах "Хийн дасгал", "Аэробик"-ийн тэмцээн

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадмын дүүргийн аварга шалгаруулах "Хийн дасгал", "Аэробик"-ийн тэмцээн 2022.10.08-ны өдөр дүүргийн соёлын ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд дүүргийн 11 хорооноос ахмад, залуу 2 насны ангилалд 27 багийн нийт 486 тамирчин авъяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга С.Энхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнчимэг, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа нар хүрэлцэн ирлээ.
Хийн дасгалын ахмад насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:
I байр 8 дугаар хороо
II байр 7 дугаар хороо
III байр 6 дугаар хороо
Хийн дасгалын залуу насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:
I байр 8 дугаар хороо
II байр 16 дугаар хороо
III байр 7 дугаар хороо
Аэробик ахмад насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:
I байр 8 дугаар хороо
II байр 6 дугаар хороо
III байр 2 дугаар хороо
Аэробик залуу насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:
I байр 8 дугаар хороо
II байр 16 дугаар хороо
III байр 5 дугаар хороо тус тус шалгарлаа.
Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн 8 дугаар хороо оролцох эрхээ авлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.