Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадмын дүүргийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2022.10.08-ны өдөр дүүргийн биеийн тамир, спортын хороо болон 75-р сургуулийн зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд дүүргийн 20 хорооноос 40 багийн нийт 400 гаруй тамирчин авъяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнчимэг, нар хүрэлцэн ирлээ.
Эрэгтэй 1-р байранд 10-р хороо
2-р байранд 20-р хороо
3-р байранд 22-р хороо
Эмэгтэй 1-р байранд 24-р хороо
2-р байранд 16-р хороо
3-р байранд 3-р хороо
Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн эрэгтэй 10 дугаар хороо, эмэгтэй 24 дугаар хороо оролцох эрхээ авлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баярлалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.