Мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадмын дүүргийн аварга шалгаруулах софт волейболын тэмцээн

🏐 🏐 🏐 Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын X наадмын дүүргийн аварга шалгаруулах софт волейболын тэмцээн 2022.10.15-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд дүүргийн 18 хорооноос 18 багийн нийт 150 гаруй тамирчин авъяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнчимэг, , Хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, ахмадын зөвлөл хүрэлцэн ирлээ.
Шагналт байранд дараах хороодын ахмадын багууд шалгарлаа.
1-р байранд 8-р хороо
2-р байранд 23-р хороо
3-р байранд 20-р хороо тус тус байр эзэллээ.
Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Хан-Уул дүүрэг төлөөлөн 8 дугаар хорооны ахмадын баг тамирчид оролцох эрхээ авлаа.💪👏
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баярлалаа.👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.