“ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” АЯНД ДҮҮРГИЙН 30 ЦЭЦЭРЛЭГИЙН 400 ГАРУЙ БАГШ, АЖИЛЧИД НЭГДЛЭЭ /2022.10.15/
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран бямба гараг бүр “Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтыг 17 дахь удаагаа зохион байгууллаа.
Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгуулсан явган алхалтын аянд дүүргийн 30 цэцэрлэгийн 400 гаруй багш, ажилчид “Хамтдаа алхаад эрүүлжье” аянд нэгдлээ.
Явган алхалтын үеэр хөгжөөнт буухиа тэмцээн явуулж, шалгарсан баг хамт олныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын талархал гардуулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Өнөөдрийн алхалтын буухиа тэмцээний шилдгээр 73 дугаар цэцэрлэгийн хамт олон Тэргүүн байрт, 250 дугаар цэцэрлэгийн хамт олон Дэд байрт, 46 дугаар цэцэрлэг Гутгаар байрт шалгарч, талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Хамтдаа алхаад эрүүлжье” аянд идэхтэй оролцсон нийт цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдад Талархал илэрхийлье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.