Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНД БАГИЙН ДҮНГЭЭР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНД БАГИЙН ДҮНГЭЭР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Үндэсний бөхийн өсвөр үеийн 2022 оны улсын аварга шалгаруулах барилдаан Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 3 насны ангилалд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 90 шилдэг бөхчүүд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан хүч үзсэнээс Хан-Уул дүүрэг байгууллагын нэгдсэн дүнгээр хүрэл медалийн эзэн боллоо.
Тэмцээний
▪︎ 16 насны ангилалд Г.Лхагвадорж VI байр
▪︎17 насны ангилалд С.Бат-Эрдэнэ хүрэл медаль
▪︎18 насны ангилалд Д.Сумъяабазар IX байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.