Мэдээ

MJ CUP-2022 ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

MJ CUP-2022 ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Сонгинохайрхан дүүрэг, "Макс" группын 30, "MJ" нийгэмлэгийн 20 жилийн ойн нэрэмжит MJ CUP-2022 өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд амжилттай зохион бөйгуулагдлаа. Тэмцээнд хот, хөдөөгийн 30 байгууллагын 630 гаруй тамирчид хөвгүүдийн 14, охидын 6, нийт 20 жинд хурд, хүч, уран мэх, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд Хан-Уул дүүргийн өсвөр үеийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Хөвгүүдийн
▪︎45кг жинд Г.Мөнх-Оргил мөнгөн медаль
▪︎71кг жинд Б.Шижирбаатар хүрэл медаль хүртэж шагналт V байрт 2, VII байрт 3 тамирчин шалгарсан амжилт үзүүллээ. Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагчид тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.