Мэдээ

"Их нүүдэл-2022" нийслэлийн шигшээ тэмцээнд 115 дугаар сургууль, "Орхон Хасу" сургуулиуд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа

"Их нүүдэл-2022" нийслэлийн шигшээ тэмцээнд 115 дугаар сургууль, "Орхон Хасу" сургуулиуд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа
✅Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "Их нүүдэл-2022" шатрын тэмцээн зохион байгуулагдлаа.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулийн 432 сурагчид өрсөлдөж, тэмцээний дүнгээр
✅Тэргүүн байранд "Орхон Хасу" сургууль
✅Дэд байранд 115 дугаар сургууль
✅Гутгаар байранд 15 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнд сургууль тус бүрээс 1-12 дугаар ангийн охид, хөвгүүд нийт 24 сурагч оролцож алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж, "Их нүүдэл-2022" нийслэлийн шигшээ тэмцээнд 115 дугаар сургууль, "Орхон Хасу" сургуулиуд дүүргээ төлөөлөн оролцох эрхийг авлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.