Мэдээ

Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын X наадмыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 02/09 дүгээр тогтоол, 2020 оны “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 02/10 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны III-03/28 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын X наадмыг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ны хооронд спортын 8 төрлөөр 2-н үе шаттайгаар 4500 гаран иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа.
“Байгууллагын нэгдсэн дүнгээр”
I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
II байр Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хороо
III байр Ш.Отгон Засаг даргатай 7 дугаар хороо
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос санаачлан энэ жилээс эхлэн цаашид уламжлал болгон
 Шилдэг зохион байгуулалт, идэвх санаачлагатай оролцсон хороог шалгаруулан “ТУСГАЙ БАЙР”
 Иргэдийн спортын наадамд жил бүр баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулдаг “ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН” шалгаруулан шагнаж урамшуулахаар болсон онцлогтой.
“Шилдэг Нийгмийн ажилтан”-аар шалгарсан 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан Д.Амгалан
Шилдэг зохион байгуулалт, идэвх санаачлагатай оролцож “ТУСГАЙ БАЙР”-т Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хорооны баг тамирчид шалгарсан байна.
Төрөл тус бүрт багийн нэгдсэн дүнгээр:
1. “Спорт явган аялал”ын тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жаргалантын ам”-нд зохион байгуулсан.
Тус тэмцээнд 18 хорооны 16 багийн 200 тамирчин өрсөлдсөнөөс:
I байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
II байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
III байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
2. “Олс таталт”-ын тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 16 хорооны 28 багийн 150 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
I байр Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хороо
II байр Д.Долгор Засаг даргатай 12-р хороо
III байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
Эмэгтэй төрөлд:
I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
II байр Э.Насан-Очир Засаг даргатай 2-р хороо
III байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
3. “Ширээний шагайн наадгай” –н тэмцээнийг 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 20 хорооны 40 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
II байр Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хороо
III байр Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хороо
4. “Хийн дасгал”-ын тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 11 хорооны 15 багийн 270 тамирчин өрсөлдсөнөөс:
Ахмад насны ангилалд:
I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
II байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
III байр Б.Сугар Засаг даргатай 6-р хороо
Залуу насны ангилалд:
I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
III байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
5. “Аэробик”-ын тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 8 хорооны 13 багийн 234 тамирчин өрсөлдсөнөөс:
Ахмад насны ангилалд:
I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
II байр Б.Сугар Засаг даргатай 6-р хороо
III байр Э.Насан-Очир Засаг даргатай 2-р хороо
Залуу насны ангилалд:
I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
III байр Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хороо
6. “Волейбол ”-н тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал болон 75 дугаар сургуулийн зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 20 хорооны 40 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй төрөлд:
I байр А.Отгон-Эрдэнэ Засаг даргатай 24-р хороо
II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
III байр С.Батхишиг Засаг даргатай 3-р хороо
Эрэгтэй төрөлд:
I байр Б.Алтантуяа Засаг даргатай 10 дугаар хороо
II байр М.Энэрэл Засаг даргатай 20 дугаар хороо
III байр Б.Мөнхболд Засаг даргатай 22-р хороо
7. “Софт волейбол ”-н тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 18 хорооны 18 багийн 150 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
II байр Ц.Эрдэнэцэцэг Засаг даргатай 23-р хороо
III байр М.Энэрэл Засаг даргатай 20 дугаар хороо
8. “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал болон 75 дугаар сургуулийн зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 17 хорооны 31 багийн 370 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй төрөлд:
I байр А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо
II байр И.Сарангэрэл Засаг даргатай 1 дүгээр хороо
III байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
Эрэгтэй төрөлд:
I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
II байр Д.Мөнхжаргал Засаг даргатай 18 дугаар хороо
III байр С.Ариунтуяа Засаг даргатай 11 дүгээр хороо тус тус шалгарсан байна.
Тэмцээнд оролцсон хороодын албан хаагч, тамирчид, ард иргэддээ СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.