МОНГОЛ УЛСЫН ДААМЫН ШИГШЭЭ БАГ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА.
Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол улсын шигшээ багийн тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж дэлхийн цомыг анх удаагаа эх орондоо авч ирсэн түүхэн амжилт гаргалаа. Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны 4 дүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Хөвгүүдийн 16 хүртэлх насны үндсэн төрөлд
- Анхбаярын Дашчирэв (114 дүгээр сургууль)
- Норовсүрэнгийн Лхагвадолгор(Шинэ Монгол харумафүжи сургууль) нар алтан медаль хүртэж С.Болор-Эрдэнэ 4 дүгээр байр, Д.Наранмишээл 8 дугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчдаа болон Монгол улсын нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.