Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ДААМЫН ШИГШЭЭ БАГ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА.

МОНГОЛ УЛСЫН ДААМЫН ШИГШЭЭ БАГ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА.
Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол улсын шигшээ багийн тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж дэлхийн цомыг анх удаагаа эх орондоо авч ирсэн түүхэн амжилт гаргалаа. Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны 4 дүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Хөвгүүдийн 16 хүртэлх насны үндсэн төрөлд
- Анхбаярын Дашчирэв 🥇(114 дүгээр сургууль)
Охидын 16 хүртэлх насны үндсэн төрөлд
- Норовсүрэнгийн Лхагвадолгор🥇(Шинэ Монгол харумафүжи сургууль) нар алтан медаль хүртэж С.Болор-Эрдэнэ 4 дүгээр байр, Д.Наранмишээл 8 дугаар байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчдаа болон Монгол улсын нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.