Мэдээ

🏆Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "ТҮҮХЭН АМЖИЛТ" үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын баг, тамирчид эх орондоо ирлээ👏👏👏

🏆Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "ТҮҮХЭН АМЖИЛТ" үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын баг, тамирчид эх орондоо ирлээ👏👏👏
🏆Турк улсын Анталия хотод 2022 оны 10 дугаар 29-өөс 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн өсвөр үеийн тамирчид маань өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө эх орондоо ирлээ.
🏅Дэлхийн 19 орны 207 тамирчин 10 насны ангилалд оюун ухаанаа өрсөлдүүлснээс Монгол улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараар ТЭРГҮҮН байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн.
🏆Тэмцээнд амжилттай оролцсон Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэг болон дүүргийн шигшээ багийн тамирчин хөвгүүдийн үндсэн төрөлд алтан медаль хүртсэн 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв, охидын үндсэн төрөлд алтан медаль хүртсэн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн сурагч Н.Лхагвадолгор, 4 дүгээр байр эзэлсэн С.Болор-Эрдэнэ, 8 дугаар байр эзэлсэн Д.Наранмишээл зэрэг ТҮҮХЭН амжилт үзүүлсэн баг, тамирчдыг Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон холбогдох албаныхан тосон авч баяр хүргэлээ.
🏅Баг, тамирчиддаа БАЯРЛАЛАА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.