Мэдээ

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ
Бусад

МЭНДЧИЛГЭЭ

             Хан-Уул дүүргийн спортын хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж байгаа Биеийн тамир, спорт хорооны үе үеийн удирдлагууд, багш дасгалжуулагчид, ажилтан албан хаагчид болон спортын олон арван тамирчид та бүхэндээ тус хорооны түүхт 75 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Тэртээ 1946 онд байгуулагдаж байсан тус газраас улс, тив, дэлхий, олимпын олон арван алдартнууд төрөн гарч өнөөдрийн байдлаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Спортын гавьяат багш-1, Гавьяат дасгалжуулагч-14, Соёлын гавьяат зүтгэлтэн-1, Гавьяат тамирчин-22, Олон улсын хэмжээний мастер-60, Спортын мастер-600, Спортын дэд мастер болон бусад зэрэгтэй тамирчин 10.000, олон улсын шүүгч-10, Улсын шүүгч-85, бусад зэрэгтэй шүүгч 600 гаруй хүнийг бэлтгэн гаргаж алдар цуугаа олон түмэнд дуурсгасан байна. 

Хан-Уул дүүргийн зүгээс биеийн тамир спортын салбарыг бодлогоор дэмжин Засаг даргын дэргэдэх Өсвөрийн арван шигшээ багийг байгуулж, жил бүр спортын 7 төрлөөр дүүргийн “Иргэдийн спортын их наадам”-ыг зохион байгуулж нийтдээ 20.000 гаруй иргэдийг хамруулж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүн амын бие бялдрын төвшинг дээшлүүлэх, спортын сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив дэлхийд алдаршуулж, материаллаг баазаар хангахад чиглэсэн олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сүүлийн жилүүдэд Биеийн тамир, спорт хорооны баг, тамирчдын амжилт жилээс жилд өсөннэмэгдэж байгаа бөгөөд цаашид улс, эх орныхоо нэрийг олимп, тив, дэлхийн тэмцээнд дуурсгаж, төрийн алтан соёмбоо бөмбөрцгийн олон орны тэнгэрт мандуулна гэдэгт итгэлтэй байна.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.