Мэдээ

🏆НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД 2021, 2022 ОНД ДАРААЛЛАН ТҮРҮҮЛЖ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО👏👏

🏆НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД 2021, 2022 ОНД ДАРААЛЛАН ТҮРҮҮЛЖ ХОШОЙ АВАРГА БОЛЛОО👏👏
✍️Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/497 дугаар захирамжаар зохион байгуулагдаж буй Нийслэлийн иргэдийн спортын Х наадмын шигшээ тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 17-24-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
2022 оны иргэдийн спортын X наадмын шигшээ тэмцээнд 9 дүүргийн 56 хорооны 1700 гаруй иргэн хамрагдсанаас Хан Уул дүүргээ төлөөлөн 7 хорооны 120 гаруй иргэн оролцлоо.
🏆Багийн нэгдсэн дүнгээр:
• ТЭРГҮҮН байр Д.Жаргалсайхан даргатай Хан-Уул дүүргийн биеийн тамир, спорт хороо 37 оноогоор
• ДЭД байр Ц.Баянмөнх даргатай Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо 52 оноогоор
• ГУРАВДУГААР байр Д.Мөнхбаяр даргатай Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 54 оноогоор тус тус шалгарлаа.
Хан-Уул дүүргийн баг тамирчид шигшээ тэмцээнд:
1. “Олс таталт”-ын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн зааланд зохион байгуулагдаж:
Эрэгтэй төрөлд Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хорооны Н.Дэлгэрдалай дасгалжуулагчтай баг оролцож V байр
Эмэгтэй төрөлд: Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хорооны Н.Дэлгэрдалай дасгалжуулагчтай баг оролцож II байр
2. “Сагсан бөмбөг”-ийн тэмээн 2022 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулагдаж
Эрэгтэй төрөлд: Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг оролцож III байр
Эмэгтэй төрөлд: А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хорооны Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг оролцож III байр
3. “Волейбол ”-ын тэмцээн 2022 оны 11 ддүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Сонгинхайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулагдаж
Эрэгтэй төрөлд: М.Энэрэл Засаг даргатай 20-р хорооны С.Билгүүн дасгалжуулагчтай баг оролцож IV байр
Эмэгтэй төрөлд: А.Отгон-Эрдэнэ Засаг даргатай 24-р хорооны С.Билгүүн дасгалжуулагчтай баг оролцож I байр
4. “Софт волейбол ”-ын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулагдаж Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны Б.Угтахбаяр дасгалжуулагчтай баг оролцож IV байр
5. “Хийн дасгал”-ын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдаж:
Ахмад насны ангилалд: Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны Л.Сэлэнгэ дасгалжуулагчтай баг оролцож I байр
Залуу насны ангилалд: Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны Л.Сэлэнгэ дасгалжуулагчтай баг оролцож I байр
6. “Аэробик”-ын тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдаж:
Ахмад насны ангилалд: Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны Д.Номинчулуун дасгалжуулагчтай баг оролцож I байр
Залуу насны ангилалд: Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны Д.Номинчулуун дасгалжуулагчтай баг оролцож II байр
7. “Ширээний шагайн наадгай”-н тэмцээн 11 дүгээр сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдаж:
Эрэгтэй төрөлд Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хорооны Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай баг оролцож V байр
Эмэгтэй төрөлд: Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хорооны Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай баг оролцож V байрт тус тус шалгарсан.
✍️Нийслэлийн Иргэдийн спортын Х наадамд оролцход дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, хороод, нийт оролцсон баг тамирчидадаа талархал илэрхийлье. 🙏🙏🙏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.