Мэдээ

🏆ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ХАМТ ОЛОН 2022 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООГООР ШАЛГАРЛАА.

🏆ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ХАМТ ОЛОН 2022 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООГООР ШАЛГАРЛАА.
🏆Д.Жаргалсайхан даргатай Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорын хороо Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган санаачлагатай ажиллаж 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ НЭГДҮГЭЭР БАЙР буюу “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдсэн тул цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
🎖Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №232 дугаар зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Менежер Т.Уранчимэг, архив, бичиг хэргийн эрхлэгч В.Дуламсүрэн
🎖Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир УЛААНБААТАР хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажилтан Т.Энхтуяа
🎖Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулж салбарын хамт олноо манлайлсан тул “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Биеийн тамирын хэлтсийн дарга Н.Дэлгэрдалай
🎖Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Биеийн тамир, спортын улсын хорооны “ЖУУХ БИЧИГ”-ээр Спортын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхбаяр, Биеийн тамирын хэлтсийн мэргэжилтэн Э.Хүрэлчулуун
🎖Ажил хөдөлмөртөө амжилт гарган хамт олноо манлайлж, өөрийн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, мэдлэг оюунаараа хамт олноо хошуучлан ажилласан тул 2022 оны “БАЙГУУЛЛАГЫН АВАРГА”-аар Биеийн тамирын хэлтсийн мэргэжилтэн Л.Сэлэнгэ нар тус тус шагнагдлаа.
🏵Шилдэгээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.