Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИН ОУХМ БААТАРЖАВЫН ШООВДОР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИН ОУХМ БААТАРЖАВЫН ШООВДОР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Баатаржав овогтой Шоовдор нь энэ жил 32 настай. Тэрбээр анх 2009-2013 онд Хан-Уул дүүргийн Биеийн тамир,спортын хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч А.Энхтөрийн удирдлага дор хичээллэж бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй тамирчин юм.
Түүний хувьд 2013 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болсон.Тэрбээр “Будапешт-2018”, “Нур Султан-2019”, “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, И.Ярыгиний “Алтан гран при”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм. Мөн “Монголиа опен”-ы аварга, улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга болсон шилдэг тамирчин юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.