Мэдээ

"УЛААНБААТАР ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"УЛААНБААТАР ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Биеийн тамир спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, дүүргийн хэмжээнд багийн спортыг түгээн дэлгэрүүлэх, өсвөр үе, залуучуудыг спортод дур сонирхолтой болгох зорилготойгоор "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран 2023 оны 02 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний бүсийн аварга шалгаруулах тэмцээн төвийн бүс дүүргийн Биеийн тамир спортын хорооны заал, 52 дугаар сургууль, 75 дугаар сургууль, 115 дугаар сургуулийн заалуудад, яармагийн бүс 60 дугаар сургууль, 118 дугаар сургуулийн заалуудад, нисэхийн бүс 163 дугаар сургууль, 89 дүгээр сургуулийн заалуудад тус тус явагдаж шигшээ тэмцээн дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал, 15 дугаар сургуулийн заалуудад явагдлаа. Гурван насны ангилалд дүүргийн ерөнхий боловсролын төрийн болон хувийн хэвшлийн 31 сургуулийн охидын 44 багийн 600 орчим тамирчин, хөвгүүдийн 61 багийн 800 гаруй тамирчин нийт 105 багийн 1400 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлсөнөөс байгууллагын нэгдсэн дүнгээр
🏀Тэргүүн байрт 🥇 У.Гэрэлт-Од дасгалжуулагчтай 52 дугаар сургууль
🏀Хоёрдугаар байрт 🥈 Пунцагдаш дасгалжуулагчтай 32 дугаар сургууль
🏀Гутгаар байрт 🥉 Д.Саранцэцэг дасгалжуулагчтай 60 дугаар сургуулийн багууд тус тус шалгарч, нас тус бүрт эхний 2 байрт шалгарсан багууд Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиуддаа баярласан талархсанаа илэрхийлье👏👏👏.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.