Мэдээ

ХАН УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮEИЙН ЖҮДО БӨХИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.

ХАН УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮEИЙН ЖҮДО БӨХИЙН АВАРГУУД ТОДОРЛОО.
Хан-Уул дүүргийн өсвөр үeийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 10 ны өдөр Хан-Уул дүүргийн Биeийн тамир, спортын хорооны зааланд явагдаж аваргуудаа шалгарууллаа.Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд:
-Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил
- Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
-Монгол Улсын гавъяат тамирчин ,Улсын шүүгч Х.Батхишиг
-Хан-Уул дүүргийн Биeийн тамир, спортын хорооны Биeийн тамирын хэлтсийн дарга Н.Дэлгэрдалай нар оролцож, тэмцээнийг нээж Засаг даргын зөвлөх Ч Бат-Оргил үг хэлж тэмцээнд оролцож байгаа багш, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Тус тэмцээнд нийт 12 байгууллагын 200 гаруй тамирчид эрэгтэй 8 эмэгтэй 8 жинд хурд хүч,авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдсөнөөс,
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
Н.Мандахбаяр дасгалжуулагчтай "Аварга" сургууль тэргүүн байранд
В.Мөнхдалай дасгалжуулагчтай 59 дүгээр сургууль дэд байрт
Д.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай 52 дугаар сургууль гутгаар байрт шалгарч эрэгтэй шилдэг тамирчинаар Э.Сумъяабазар Аварга" сургууль
Эмэгтэй шилдэг тамирчинаар Г.Бямбасүрэн 75-р сургууль нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт багш,тамирчиддаа баяр хүргэж, цаашдын спортод нь өндөр амжилт хүсэн eрөөe.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.